Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааны эхний жилийн борлуулалтыг та мэдэх үү?

Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн эхний жилд өдөрт дунджаар 9 аягыг л зардаг байжээ.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундаа анх хэдэн онд зохион бүтээгдсэнийг та мэдэх үү?

1886 онд доктор Жон Пембертон анх Кока-Кола ундааны найрлагыг зохиож хоолны газруудаар зарж эхэлжээ. Тухайн үеийн Кока-Кола ундаа нь өтгөн ханд байсан учир оргилуун усаар шингэлж уудаг байсан бөгөөд “Амттай бас сэтгэл сэргээх” үйлчилгээтэй энэхүү оргилуун ундааг амссан хүн бүр онц сайн үнэлгээ өгсөн гэдэг.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааны бусад бүтээгдэхүүнээс ялгарах онцлог юу байсныг мэдэх үү?

1993 онд 500 мл хэмжээтэй, одоогийн бидний мэдэх хэлбэр бүхий хуванцар савлагааг худалдаанд гаргав. Энэхүү савлагаа нь 1915 онд гаргасан шилэн лонхтой ижил хэлбэртэй болсноороо Кока-Кола ундааг бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарахад түлхэц болсон юм.

 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Шилэн савлагааны ид шид юу байв?

Кока-Кола компанийн их өсөлт, өрсөлдөгчдөөсөө хол илүү гарсан амжилт нь яах аргагүй өөр дээрээ нэр логог товойлгон хэвлэсэн, зөв хэлбэртэй шилэн лонхтой салшгүй холбоотой.
Анх 1915 онд өвөрмөц хэлбэр бүхий шилэн лонхондоо АНУ-аас оюуны өмчийн эрх авсан ба өнөөдрийг хүртэл 100 жил үндсэн хэлбэрээ хадгалсаар байна.
Categories
Та үүнийг мэдэх үү?

Дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгийг та мэдэх үү?

Дэлхийн бүх хэл дээр ойлгогддог “Окей” гэдэг үгийн дараа орох хоёр дахь хамгийн танил барааны тэмдэг бол Кока-Кола юм.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааг олонд таниулсан маркетингийн хөтөлбөр юу байв?

Кока-Кола ундааг зохион бүтээсэн доктор Жон Пембертон 1887 онд ундаагаа борлуулахын тулд ундааг ҮНЭГҮЙ АМТЛАХ эрхийн бичгийг хүмүүст өгөх санаачлагыг анх гаргасан нь Кока-Кола компанийн түүхэн дэх “шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах” маркетингийн анхны хөтөлбөр байсан юм. Ингэснээр 1900 он гэхэд АНУ-ийн нийт хүн амын 10 орчим хувь буюу 7.6 сая хүн дор хаяж 1 аяга Кока-Кола ундааг амталж үзсэн байсан ба нийт 8,500,000 үнэгүй ундааны амталгаа хийгджээ.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола компани хэрхэн Олон улсын Олимпийн хорооны түнш болсон бэ?

Олон Улсын Олимпын Хороо болон Кока-Кола компанийн хамтын ажиллагаа нь 1928 онд эхэлсэн юм.

 

Амстердам хотноо болсон Зуны Олимпын Наадмын үеэр хотын эргэн тойрон дахь олон тооны жижиг худалдааны цэгүүдээр Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн ба түүнээс хойш 87 жилийн турш буюу 19 удаагийн Зуны Олимпын Наадмын албан ёсны түншээр тасралтгүй ажилласан байна.

 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааны нэрийг хэн бодож олсныг та мэдэх үү?

1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм.

 

Кока-Кола логоны хоёр “Си” үсгийг тодруулах нь бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахад амжилт олно гэж бодсон түүний бодол зөв байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 129 жилийн турш яг тэр үеийн бичилтээрээ олон нийтэд танигдсаар байна.