Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК “ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙ НЭГЖ” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

МҮХАҮТ-аас Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуй нэгжүүд дундаас тухайн оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулан алдаршуулдаг “ЭНТРЕПРЕНЕР 2017” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ  21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хамт олон хоёр дахь жилээ дараалан ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙ нэгжийн МӨНГӨН МЕРКУРИ цомын эзэн болж 2017 оноо ололт амжилт дүүрэн үдэж байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

МОНГОЛ БАГ ТАМИРЧИД АЗИЙН АВАРГА БОЛЛОО

FIBA 3×3 ASIA CUP-2017   тэмцээн энэ сарын 27-29 ны өдрүүдэд  амжилттай  болж өндөрлөлөө.Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг АЗИ ТИВ-ийн аваргаар шалгарч түүхийн шинэ хуудсыг нээн 2018 онд Филиппин улсын Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК  нь нийгмийн өмнө хариуцлагатай байх үүргийнхээ хүрээнд маш олон ажлууд зохион байгуулдаг билээ. Тус ажлуудын нэг болох Спрайт 3х3 тэмцээнийг 2005 оноос хойш өдийг хүртэл тууштай зохион байгуулж ирсэн юм. Спрайт 3х3 тэмцээнд оролцон жилээс жилд хөгжиж дэвшиж ирсэн баг тамирчид маань Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гарган Ази Тивийн аварга баг болж 12 жилийн үр дүнг маань цомоороо мялаасанд баяртай байна.

 

FIBA 3×3 ASIA CUP-2017 олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад  М-Си-Эс Кока-Кола ХХК  хамтран ажиллалаа.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 21 ДҮГЭЭР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

 

2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн нийт 11 компани шалгарч, группийн амжилтаараа Монгол Улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хүрсэн амжилтаа бататгасан үйл явдал болж байна.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола ХХК 21 дүгээр байранд шалгарлаа.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах арга хэмжээг 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй компанийг шалгаруулдаг.

Энэхүү шалгуурыг бүрэн хангаж ус, ундаа, шүүс, цай үйлдвэрлэгчдээс “М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

Бид цаашид хэрэглэгч ард түмэндээ чанартай, хамгийн итгэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээх ажилд чармайн ажиллах болно.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХАЯГДАЛ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭН ДАХИН АШИГЛАСНААР ЦЭВЭР УСНЫ НӨӨЦИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖ ИХ БАЙНА

Өнөөдөр дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор форум зохион байгуулж амжилттай тэмдэглэлээ. Форумын үеэр хаягдал усыг дахин ашиглаж, шинэ техник технологийг хэрэглээндээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргаж, өөрсдийн технологи, ололт, амжилтаа усны салбарынханд танилцуулсан юм.

 

 

Энэ үеэр хаягдал усыг цэвэршүүлэн үр ашигтай зарцуулж, бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэр жишээ болж байгаа М-Си-Эс Кока-Кола компанийн Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер М.Энхжаргал илтгэлдээ

“Манай компанийн бизнесийн гол үндэс нь ус. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Хүнсний үйлдвэрүүд дундаас хамгийн анхны хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2015 онд ашиглалтад оруулсан явдал юм. Манай Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь хоногт 2000 шоо метр хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлж байна. Хаягдал Ус Цэвэрлэх Байгууламжаас гарсан ус нь Монгол Улсын Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл төвшинд цэвэршүүлсэн ус юм. Бид энэ усаа Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалтанд өгч байгаа ба Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал унтраах хэлтэст ой хээрийн түймэр унтраахад өгөхөөр болсон. Мөн бид өөрийн үйлдвэрийн ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашиглаж байна” хэмээлээ.

 

 Тус компанийн Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжид тэжээж буй загаснууд

 

Энэхүү байгаль орчин, усны нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, усны зүй зохистой ашиглалтыг бий болгосон, нийгмийн хариуцлагатай үйлсийг хэрэгжүүлж байгаа “М-Си-Эс Кока-Кола” ХХК болон “Эн Эс Ти” ХХК, “Лора-Пиана Монголиа” ХХК, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Фучер холдинг” ХХК зэрэг таван аж ахуйн нэгжид БОАЖЯ-ны талархал гардууллаа.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ОЛИМП

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд  Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийн, тус улсыг зориход бэлэн болжээ. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.

 

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

 

Бидний зүгээс Тусгай Олимпын өвлийн наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг ивээн тэтгэсэн бөгөөд тамирчдыг хүлээн авч, өндөр амжилт гаргахыг ерөөн үдэж өглөө. Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцох юм.

 

НИЙТ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Categories
Компани Мэдээ мэдээлэл

МҮХАҮТ-ЫН ГАДНА БИД ТУГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР МАНДУУЛЛАА

Өнгөрсөн Баасан гарагт “Entrepreneur-2016” арга хэмжээний үеэр “Оны онцлох аж ахуй нэгж” -ээр шалгарсан байгууллагууд МҮХАҮТ-ын гадна тугаа ёслол төгөлдөр мандууллаа.

 

Манай компани энэхүү шалгаруулалтаас Цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч “Greenpreneur” шагналыг мөн гардан авсан билээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ”, “GREENPRENEUR-2016” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 20 дахь жилдээ зохион байгуулж буй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа шилдэг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” арга хэмжээ 12-р сарын 22-ны өдөр болж манай компани “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ”, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ НЭВТРҮҮЛЭГЧ “GREENPRENEUR-2016” шагналуудыг гардан авлаа.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“HAPPINESS CENTER” БАЙРШЛАА ӨӨРЧИЛЖ, ХҮҮХЭД ЗАЛУУСТАА УЛАМ БҮР ОЙРТЛОО

Их хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг бол “М-Си-Эс Кока-Кола” компанийн “HAPPINESS CENTER” төв билээ.

 

Aз жаргалыг түгээгч “HAPPINESS CENTER” төв маань эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оноос эхлэн үүд хаалгаа нээн ажиллаж байгаа бөгөөд оюутан залуустаа илүү ойртож МУБИС-ийн зүүн урд талд байрлах шинэхэн байрандаа нүүн орж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус төв нь М-Си-Эс Кока-Кола компанийн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран, хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшууллаа хүлээн авахад ойр дөт болгох, Кока-Кола Компани болон түүний брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилготой төдийгүй хүүхэд, оюутан залууст зориулсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин юм.

 

“HAPPINESS CENTER” төв  хүүхэд, залуус та бүхэндээ зориулж үнэ төлбөргүй “Wi-Fi” орчин, “Х-BOX” тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, зураг авахуулах зэрэг олон сонирхолтой булан хүлээж байгаа бөгөөд хүссэн номоо унших, хичээлээ давтах боломжтой номын булан, өөрийн авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж бэлтгэлээ. Хүчин чадлын хувьд нэг удаадаа нийт 80 хүний үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой учир найзуудтайгаа, анги хамт олонтойгоо ирж чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн гэж итгэж байна.

 

ТА БҮХНИЙГ АЗ ЖАРГАЛЫН ТӨВДӨӨ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 20-Д ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

 

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола ХХК 20 дугаар байранд шалгарлаа.