Categories
Компани Мэдээ мэдээлэл

“АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ДУУ

“М-Си-Эс Кока-Кола” Компани Олимпийн тамирчдадаа зориулж

“АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” дуу бүтээжээ

 

Лондон 2012 Зуны Олимпийн наадамд Монгол орноо төлөөлөн оролцож буй нийт баг тамирчид, Монгол түмэндээ зориулан М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа” Олимпийн наадмын дуугаар бэлэг барьж байна. Спортын ертөнцийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй энэхүү гайхалтай тэмцээнийг 1928 оноос 84 жилийн турш Кока-Кола компани хамтран зохион байгуулж хамгийн урт удаан хугацааны туршид Олимпизмын үзэл санааг дэмжиж ирсэн байгууллагад зүй ёсоор тооцогддог юм.

 

Лондон 2012 зуны Олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдаа дэмжиж байгаа ард түмнийхээ дуу хоолойг нэгтгэн амжилт, ялалтын ерөөлийг дагуулсан 

 

  • “Алтын Төлөө Хамтдаа” Дууны үгийг Т.Нансалмаа (On’n Off студи),
  • Аяыг С.Ононбат (On’n Off студи),
  • Дууны найруулга, миксинг мастерингийг “Pro Sounds” студийн найруулагч Рагу Раман нар бүтээж,
  • Дууг Харанга хамтлагийн дуучин МУГЖ Лхагвасүрэн, Sweetуmotion хамтлаг, Дуучин Маралжингоо, “Coke’n Beat-2011” амьд хөгжмийн наадмын ялагч, “Asian Beat-2011” наадмын шилдэг дуучин шагналт The Compass хамтлаг дуулсан юм.

 

2012 оны 7-р сарын 27-ны өдөр буюу Лондон 2012 Зуны Олимпын Албан Ёсны Нээлтийн үйл ажиллагааны өдөртэй давхацуулан М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа”дууг Монгол орон даяар албан ёсоор нээж байна.

 

“Алтын Төлөө Хамтдаа” дуу

 

Үг: Т.Нансалмаа (On’n Off студи)

Ая: С.Ононбат (On’n Off студи)

Хамгаас хайртай бүгдийн төлөө

Халуун элгэн нутгийнхаа төлөө

Олимпийн галын дөл тамирчиддаа

Амжилт ялалтын дээдийг ерөөе

Намайг, биднийг төлөөлөөд та нар минь

Нарт ертөнцөд нэрийг минь дуулгаарай

Цэлмэг хөх тэнгэрийн Их Монголоос

Зорилгодоо тэмүүлж алдраа бадраагаарай

 

Дахилт:           

 

Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая

Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай

Энэхэн заяасан ганцхан амьдралдаа

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

Түмэн олны зүрх нэгэн зүгт цохилж

Төрийн сүлдэндээ тамирчидаа даатгаж

Баяр цэнгэлийн манлайг ерөөж

Бахархам тэр нэг өдрийг хүлээж байна

 

Дахилт:           

 

Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая

Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай

Энэхэн заяасан ганцхан амьдралдаа

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

 

2012 он

М-Си-Эс Кока-Кола ХХК

Categories
Компани Мэдээ мэдээлэл

COCA-COLA HAPPINESS CENTER НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Aз жаргалыг түгээгч Кока-Кола компанийн  “HAPPINESS CENTER” эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оны 6 сарын 9 өдрөөс үүд хаалгаа нээж байна.  Жил тойрон М-Си-Эс Кока Кола компани хэрэглэгч түмэндээ зориулан хөтөлбөрүүдээрээ дамжуулан олон сюрприз  барьдаг билээ.

 

М-Си-Эс Кока-Кола компаний шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшуулалыг хүлээн авахад ойр дөт болгох, Дэлхийн номер-1 Кока Кола брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах, үйл ажиллагааг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилгоор энэхүү төвийг ашиглалтанд оруулж байна.

 

Мөн оюутан залуус хүүхэд багачууддаа зориулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг нэгээр нэмсэн нийгмийн хариуцлагын тод жишээ болж чадлаа. Хос Залуусын булан, шилдэг технологи XBOX kinect-ттэй танилцах, оюуны баялаг болох дэлхийн сонин сэтгүүл унших, амтат Minute Maid Жүржийн Талст ундаагаа уух таатай орчин бүрдэж байгаа юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ ХҮЧИН ЧАДЛАА 3 ДАХИН НЭМЖ, ШИНЭ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

2009 оны 7 сарын 2-ны өдөр М-Си-Эс Кока-Кола ХХК шинэ үйлдвэрийнхээ нээлтийг амжилттай хийж өнгөрүүллээ.

М-Си-Эс Кока-Кола ХХК нь анх 2001 онд үйл ажиллагаа эхэлж байсан үйлдвэр нь ундааг шилэнд олон дахин савлах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж Кока-Кола компанийн гэр бүлийн анхны гишүүн болж, 2004 онд энэхүү шугамдаа өргөтгөл хийн хуванцар саванд савлах шугамыг ашиглалтад оруулж байсан юм.

Тэгвэл энэ удаа шинээр хөрөнгө оруулалт хийж барьж байгуулсан үйлдвэр маань ундаа, цэвэр ус, жүүс, цайг нэгэн зэрэг үйлдвэрлэж, савлах хүчин чадалтай 3 шугамтай. Хуучин үйлдвэр маань цагт 18000 шил ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол шинээр ашиглатад орж байгаа үйлдвэр маань уг үйлдвэрээс 3 дахин их хүчин чадалтай буюу жилд 150,000 тонн ус, ундаа, жүүс, цайг үйлдвэрлэн гаргах чадалтай.

Энэхүү үйлдвэр маань үндсэн 3 шугамтай.

  • Хуванцар савлагаатай хийжүүлсэн ундааг үйлдвэрлэн савлах шугам бөгөөд 1 минутад  500мл савлагаатай 400 ш ундааг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай
  • Шилэн савлагаатай хийжүүлсэн ундааг үйлдвэрлэн савлах шугам бөгөөд бөгөөд 1 минутад 250мл-ийн 300ш ундааг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай
  • Ус, жүүс, цайг үйлдвэрлэн савлах шугам бөгөөд 1 минутад 500мл-ийн 300ш тогтуун ундааг үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай

Шинэ үйлдвэр маань “-Баянзүрх дүүрэг”-ийн Амгаланд нээгдсэн.