Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо.

 

Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд ундны уснаас бусад зориулалтаар зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт ашиглаж байна. Түүнчлэн өнгөрөгч оны сүүлээр Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг ашиглах тухай санамж бичгийг байгуулаад буй юм.

 

Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж нь жилд 180 мянган тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Харин өнгөрсөн онд 9912 тн усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт дахин ашиглаж, гүний усыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаад байна. Дашрамд дурдахад үйлдвэрийн цэвэршүүлсэн хаягдал усыг хэрэглэгчид үнэ төлбөргүй авч хэрэглэх боломжтой билээ.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ

М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа юм. Бид 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа одоогоос гурван жилийн өмнө олон нийтэд зарлаж, энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө ажилласаар байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола “Шилдэг БОНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

“М-Си-Эс Кока-Кола” компани Тос Холбооны анхны “Шилдэг БОНЗ Хэрэгжүүлэгч Байгууллага”-аар шалгарлаа. Тос холбоо нь уг шагналыг энэ жилээс олгож эхэлсэн бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой байдлын удирдлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж анхны эзнээр тодруулсан байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн Кока-Кола компанийн бодлого журмыг олон улсын стандартын түвшинд баримтлан ажиллаж, НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 зорилтоос 14 зорилтыг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байна.

 

 

Өнгөрсөн хугацаанд манай компани усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдалдаа хариуцлагатай хандах зэрэг ажлуудад зориулж, нийт 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.

 

УУР АМЬСГАЛ

 

• 2021 оноос түүхий нүүрсний хэрэглээг халж, Байгальд ээлтэй утаагүй уурын зуух үйлдвэрийн хашаандаа барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр жилд хүлэмжийн хийн ялгарлыг 4800 тн-оор бууруулж байна.
• 2013 оноос фреоноор биш нүүрсхүчлийн хийгээр ажилладаг байгальд ээлтэй хөргөгч хэрэглээнд нэвтрүүлснээр нийт хөргөгчийн 73% нь байгальд ээлтэй хөргөгч болсон бөгөөд 2030 онд 100 хувьд хүргэнэ.
• 2014 оноос батарей цэнэглэдэг сэрээт ачигчтай болсноор 100% цахилгаан болсон.
• Түгээлтийн машинаа евро-5 түлшээр ажиллуулдаг бөгөөд ажилчдын автобус нь евро5 хөдөлгүүртэй. Цаашид түгээлтийн машиныг евро5 хөдөлгүүртэй болон цахилгаан хөдөлгүүртэй болгох талаар судалж байна.

 

 

УС

 

• 2010 онд Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн процесст ашигласан бүх усаа цэвэрлэдэг. Цэвэрлэсэн усны дахин ашиглалт ирэх жилээс 100% болох боломжтой. Учир нь Амгалан дулааны станцад цэвэрлэсэн бүх усаа нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг зурсан.
• Усны үр ашигтай хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 1 литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг жил ирэх бүр бууруулж байна.

 

САВЛАГАА – Хуванцар

 

• Хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар 2021 онд байгуулагдсан. 2023 онд тус компани борлуулсан нийт ундааны 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг дахин боловсруулах үйлдвэртээ эргэн цуглуулсан байна. 2030 он гэхэд цуглуулалт 100%, дахин боловсруулалтыг 50% болгох зорилт тавьжээ.
• Хуванцар савны жин бууруулах хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт 387 тн хуванцар буюу байгалийн нөөцийг хэмнэсэн байна.

 

 

САВЛАГАА – Шил

 

• “М-Си-Эс Кока-Кола” компанийн шилтэй ундааны дахин эргэлт 97 хувьтай байдаг. Ингэснээр зөвхөн 2023 онд л гэхэд 1’531 тн шилний хог хаягдал үүсэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 4’718 тн-оор бууруулсан байна.
• 2022 онд худалдаанд гарсан 300 мл хэмжээтэй шилтэй ундааг лац, бөглөө хоёр хамт тайлагддаг байдлаар эргэдэг тагтай болгож, хог хаягдлыг бууруулахад анхаарсан.

 

Тос Холбоо нь Монгол Улсын бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Энэхүү шагнал нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулан, ногоон, хүртээмжтэй, олон улсад мөрдөгдөж буй зарчмуудыг сайн дурын үндсэн дээр мөрдөж, сайн туршлагуудыг нэвтрүүлж буй гишүүн байгууллагуудыг урамшуулах, сайн туршлагыг олон нийтэд таниулахад чиглэдэг байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК ТОП-100 ААН-ийн 22 дугаарт эрэмблэгдлээ

“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 70.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2023 оны ТОП-100 ААН-ийн 22 дугаарт эрэмбэлэгдлээ. Дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг нь тус компанийн онцлог билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 19 брэндийн 155 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, улс орон даяарх 17 мянган харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2023 онд манай компани 1090 хүнийг ажлын байраар хангасан.

 

Мөн Дэлхийн Кока-Кола компанийн албан ёсны брэнд Vio нэрийн дор үйлдвэрлэж борлуулах эрхийг авсан Монголын анхны бүтээгдэхүүн болох VIO MILLENIA Байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Нийт 55.6 тэрбум төгрөгөөр бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах хөрөнгө оруулалт хийж, дотоодын бизнес эрхлэгчдээс 194 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжсэн юм.

 


 

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

Мөн сахаргүй ус, ундааны нэр төрлийг нэмэгдүүлж, өнгөрсөн онд OOHA оргилуун усыг худалдаанд гаргажээ. Түүнчлэн сахарын хэмжээг бууруулах ажлын хүрээнд 9 төрлийн ундааны сахарыг бууруулаад байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд
– үйлдвэрийн процесст ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
– Нийт борлуулсан хуванцрын 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
– Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцад ашиглах санамж бичиг байгууллаа

Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах тухай хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Өнгөрсөн онд “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВТ-аар нэмэгдүүлснээр тус станцын усны хэрэгцээ нэмэгдэж, нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон. Харин М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн байдаг.

 


М-Си-Эс Кока-Кола үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усанд загас амьдарч буй байдал

 

Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг ундны уснаас бусад зориулалтаар ашиглах замаар нийт цэвэрлэсэн усны зөвхөн 3-8 хувийг л дахин ашиглаж, үлдсэн хэсгийг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна.

 

 

“Амгалан дулааны станц” ТӨХК нь зүүн бүсийн хэрэглэгчдийн дулааны хэрэгцээг бүрэн хариуцдаг бөгөөд энэ ажилд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэлбэл байгалийн усны нөөцийг хамгаалахаас гадна түүнд зарцуулах хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг ихээхэн хэмнэж боломжтой болохыг Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс тогтоож, төр хувийн хэвшлийн түншлэлээр Амгалан дулааны станц руу холбогдох шугам, тоног төхөөрөмжийн хамт барьж байгуулах ТЭЗҮ боловсруулсан байна.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭСЭН ХАЯГДАЛ УС НЬ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН НЭМЭЛТ УСНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАНА

 

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг: М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрээс Амгалан дулааны станц руу шугам холбох ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлж чадвал тус станц төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл хэрэгжүүлсэн анхны станц болох юм.

 

 

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө: Манай Амгалан дулааны станц нь М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй 1 км хүрэхгүй зайд байрладаг. Орон зайн хувьд ийм ойрхон учраас гүний усны нөөцийг хэмнэсэн байгальд орчиндоо ээлтэй энэ ажлыг хэрэгжүүлэх нь олон төрлийн ач холбогдолтой. Энэхүү төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, таван жилийн хугацаанд зарцуулсан өртгөө эргэн нөхөх боломжтой.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани Reduce, Recycle, Reuse гэсэн 3R зарчмыг баримталдаг. Усны хэрэглээгээ жил ирэх бүр бууруулах бодлогын хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг 2010 онд өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах ажилд манай үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах нь гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах гэдэг тойрог эдийн засгийг бий болгох маш том ажил гэж харж байгаа.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал ус нь Амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт усны хэрэгцээний 40 хувийг хангахаар байна. Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчрах боломж юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Дархан-Уул аймаг “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачилгад нэгдлээ

“М-Си-Эс Кока-Кола” компани ирэх жилээс Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай ус, ундааг худалдаанд гаргахаар зорьж байгаа. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл Пластик үйлдвэр, Тотал Дистрибюшин ХХК нь Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын алба, Боловсролын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

 

Дархан-Уул аймгийн хувьд хүн амын нягтаршил, хотын соёлоо дагаад ус, ундааны хуванцар савны хэрэглээ ихтэй. Тиймээс тус аймгийн 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар тусгасан. Хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хөтөлд байрлах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн хуванцар хүлээн авах цэгт хуванцрын хаягдлыг хүлээн авна. Мөн бүх шатны боловсролын байгууллагууд хог ангилан ялгах, дахин боловсруулахтай холбоотой нөлөөллийн ажил хэрэгжүүлэх юм.

 

“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь 2021 онд “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар байгуулагдсан ус, ундааны хуванцар дахин боловсруулах дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр юм. Харин М-Си-Эс группийн Тотал дистрибюшин ХХК нь тээвэрлэлтийн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан хэрэгжүүлнэ.

 

 

Дархан-Уул аймаг нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа хамгийн эхний аймаг бөгөөд цаашид бусад аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хуванцрын хаягдлыг дахин боловсруулах ажлыг улс орон даяар өрнүүлнэ. Учир нь ус, ундааны хуванцрын хаягдлын 40 хувь нь хөдөө орон нутгаас бүрддэг байна.

 

Дархан хот дахь хуванцар хүлээн авах цэг: Дархан-Уул аймаг, Орхон гудамж, 2-р баг, Энхтал хөтөл, 45-р гудамж

Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

VIO MILLENIA байгалийн эрдэст ус хэрэглэгч таны гарт хэрхэн хүрдэг вэ?

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Хуванцрын Хаягдалгүй Дэлхий

Бидний уугаад хаясан ус, ундааны сав дахин боловсруулагддаг гэдгийг та мэдэх үү?
“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг өрнүүлж байна.
Categories
Хөтөлбөр Брэнд Мэдээ мэдээлэл

Шинэ савлагаатай Bonaqua Bubble

Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо.

Таныг сэргээх амт “Bonaqua bubble”

Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.

Categories
Хөтөлбөр Брэнд Мэдээ мэдээлэл

“iCoke хөтөлбөр”

“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ.

 

Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 удаа хүрд эргүүлэх юм.

 

 

  • Үргэлжлэх хугацаа: 2023 оны 11-р сарын 15-ны өдрөөс 12-р сарын 31-ныг дуустал

 

  • Хөтөлбөрт оролцох журам: Та хоногт 10 хүртэлх ундааны бөглөөний код оруулах боломжтой ба бөглөөн доторх кодыг хийж, хүрд эргүүлээд бэлэг хожих юм. Мөн өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 удаа хүрд эргүүлэх боломжтой. Хөтөлбөрийн хугацаанд оноо нэмэгдэхгүй ба бөглөө бүр хүрд эргүүлэх хонжворт оролцоно.

 

  • Бэлэг олгох сүүлийн хугацаа: 2024.01.15

 

  • Бэлэг олгох цэг:  Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын эцэст байрлах Өргөө -1 кино театрын 3 давхрын iCoke “Santa” хөтөлбөрийн бэлэг олгох цэгээс бэлэг олгоно.

 

  • Хэрхэн хожсон ундаагаа GS25 аппликешнд бүртгүүлж авах вэ?

 

-Та хожсон буюу сагсанд орсон УНДАА бүрийнхээ дор байрлах “КУПОН КОД”-ыг GS25 аппликешны Миний цэс=> Бонус код ашиглах хэсэгт бүртгүүлнэ.

-Таны код амжилттай бүртгэгдэж миний хөргөгч цэсэд ундаа нэмэгдэнэ.

-Та GS25-н бүх салбараас хөргөгчид байршуулсан бүтээгдэхүүнээ авах боломжтой

 

Орон нутгаас хөтөлбөрт оролцож байгаа бол: Харьяа салбараас бэлгээ авна.