Month: April 2023
Тавигдах шаардлагад нийцэх
Та тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлага, бусад мэдээлэлтэй маш сайн танилцаад өөрийнхөө ур чадварт нийцэж байгаатай тулгаж байж анкетаа илгээх нь чухал
Үнэт зүйлстэй нийцэх
Компанийн үйл ажиллагааны чиглэл, үнэт зүйл, алсын хараатай танилцах, Өөрийн тань үнэт зүйлстэй тухайн компанийн үнэт зүйл нийцэх нь чухал,
Чөлөөтэй байх
Та ярилцлагад ирэхдээ аль болох өөрийнхөө талаар үнэн, зөв мэдээллийг хүргэх, асуух асуултаа бэлдэж ирэн, ярилцлагын үеэр сандрахгүй байж өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь чухал,
Өөрийгөө бүрэн илэрхийлэх
Мэдээж 2 талт ярилцлага тул өөрийн тань ур чадвар, бусад мэдээллийг хангалттай авч чадаагүй гэж үзвэл нэмэлтээр өөрийгөө танилцуулсан ч болно шүү.
Тавтай морил
Таныг ажилд авах шийдвэр гаргасан бол ажилд орох боломжтой хугацаагаа маш сайн тохирч аваарай. Ингээд та ажлын эхний өдрөө ирэхдээ хоцрохгүй байх, бүрдүүлэх материалаа бүрэн авч ирэхээ матруузай.
Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд сахар орлуулагч ашигладгийг та мэдэх үү?
Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахраас ч илүү чихэрлэг амттай, илчлэг агуулдаггүй хүнсний бүрдэл юм.
Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамийн тухай ярилцацгаая. Найрлагын хувьд аспартам нь аспартамийн хүчил болон фенилалин гэсэн 2 АМИН хүчлээс бүрддэг.
Сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхий даяар аспартамийг амттан, оргилуун ундаа, тараг, бохь, чихэр болон сахарын агууламжгүй ханиадны дусаалга гэх мэт 6000 гаруй төрлийн хүнс, ундааны бүтээгдэхүүнд ашиглаж байгаа юм. Ийм ч учраас аспартамийг маш өргөн хүрээнд судалсан байдаг байна. Эдгээр олон жилийн судалгааны үр дүнд аспартамийг хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг олон тооны судалгааны ажил баталсаар байгаа юм.
Сахар орлуулагч аспартамийн зохистой хэмжээ:
Хоногт хэрэглэх аспартамийн зохистой хэмжээг тухайн хүний биеийн жинд тулгуурлан тооцдог. Хүний биеийн жингийн 1 кг тутамд 50 мг аспартам хэрэглэж болдог гэж заажээ. Жишээ болгож бяцхан бодлого бодоцгооё.
Хэрэв 70 кг жинтэй хүн байна гэж үзвэл тухайн хүний хоногт хэрэглэж болох аспартамийн хэмжээ нь доорх байдлаар бодогдоно.
(Биеийн жин кг-аар) X (50 мг) = зохистой хэрэглээ 70 х 50 = 3500 мг буюу 3.5 гр
Дээрх бодолтоос үзэхэд 70 кг жинтэй хүний хувьд 3.5 гр аспартам хэрэглэх нь хэвийн гэсэн үг юм.
Аспартамийн өргөн хэрэглээ:
Аспартамийг сахарын зохицуулалттай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өргөнөөр ашигладаг. Манай зүгээс эдгээр хүмүүст зориулсан Coca-Cola Zero, Coca-Cola Plus, Sprite Zero, Sprite Plus зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан манай бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг тооцоход хялбар байх үүднээс бид олон төрлийн бүтээгдэхүүнээ жижиг савлагаатайгаар худалдаанд гаргаад байгаа билээ. Мэдээж хэрэг бид та бүхний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа итгэлтэй байдаг.
Жижигрүүлсэн савлагаатай бүтээгдэхүүн нь авч явахад хөнгөхөн бөгөөд та илчлэгээ хялбархан тооцох боломжтой.
Хүмүүс өдөр тутамдаа Кофейнийг маш олон төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэдэг. Мэдээж хэрэг Кока-Кола ундааг цор ганц, гайхалтай амттай болгодог орц найрлагын нэг нь кофейн юм.
Харин одоо кофейний зохистой хэрэглээний талаар ярилцъя. Хүний хоногт хэрэглэх кофейний зохистой хэмжээг АНУ-ын хоол хүнсний холбооноос өгсөн зөвлөмжид 400 мг гэж тогтоосон байдаг.
Дээр дурдсанчлан кофейнийг хүн кофе, ногоон цай, шоколад зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс авч хэрэглэдэг. АНУ-ын хоол хүнсний холбооноос өгсөн зөвлөмж болох 400 мг кофейнийг энгийнээр тайлбарлавал хоногт 4-5 аяга кофе уух эсвэл 20 хэсэг хар шоколад идсэнтэй тэнцүү юм.
Харин 200 мл Кока-Кола ундаанд 19,2 мг кофейн агуулагддаг нь АНУ-ын хоол хүнсний холбооны дээрх зөвлөмжөөс даруй 20 дахин бага байдаг. Тиймээс та бүхэн өөрийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс авч буй кофейний хэмжээгээ зөв тооцоолж хэрэглээрэй. Манай бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээллээс тухайн бүтээгдэхүүний орц найрлагын талаар дэлгэрэнгүй танилцахыг бид танд зөвлөж байна.
Бүтээгдэхүүний шошгыг хэрхэн унших талаар бидний өмнөх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулан авч буй чихэр, илчлэгийн хэмжээг зөв тооцоолж хэрэглээгээ илүү ухаалгаар зохицуулах шаардлага үүсэж байна.
Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч өөрсдийн хэрэглээгээ тооцох нь чухал юм. Бид бүхэн сахарын зохистой хэрэглээг хэрхэн тооцох, аль эх сурвалжаас мэдээлэл авах тухай зөвлөмж бэлдсэнээ хүргэж байна.
Хамгийн эхэнд бид бүхэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөгөөг харах хэрэгтэй. ДЭМБ-аас хүүхэд болон насанд хүрэгчдэд илчлэгийн хоногийн хэрэгцээнийхээ арваас ихгүй хувийг сахараас авахыг зөвлөдөг байна.
Тэгвэл Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хэрхэн тооцох талаар авч үзье. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтад жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг тогтоожээ.
Дээрх зөвлөмжийн дагуу Монгол хүний жишсэн дундаж илчлэгийн хэмжээний 10% буюу ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өдрийн илчлэгийнхээ 10% хүртэлх хэмжээгээр сахар хэрэглэнэ гэвэл та өдөрт сахараас 240 ккал авч болох юм.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нэг жижиг цайны халбага сахар нь 4 грам буюу 16 ккал болдог байна.
Дээрх зөвлөмжүүдийн хүрээнд та бүхэн өөрийн хэрэглэж буй хүнснийхээ өдрийн илчлэг болоод сахарын хэмжээг зөв тооцоолж хэрэглэх нь чухал.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ шошгон дээрх мэдээллийг нягтлан өөрт тохирсон илчлэгийн агууламжтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.