Categories
Эрүүл мэнд

Хийжүүлэлт нь бие махбодод ямар үйлчлэлтэй вэ?

Судалгааны ажлын дүнгээс үзэхэд хийжүүлсэн ундаа эхлээд аманд орох үед хийжүүлсэн ус нь хэлэн дээрх хэд хэдэн хүлээн авагчуудыг цочроон аман дотор чимчигнэх мэдрэмжийг төрүүлнэ (Simmons 1999; Cowart 1998).

Ундааг залгих үед хийжүүлсэн ундаан дах нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг юм. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд энерги авсны дүнд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна.

Заримдаа ундааг хурдан хурдан залгилж уух үед нүүрсхүчлийн хийтэй хамтаар агаар залгигдаж  ходоодонд орно. Ийнхүү гэдсэнд орсон хий нь олон нийтийн дунд унгах, хэхрэх зэрэг таагүй байдал үүсгэн биеэс гадагшлахыг эс тооцвол ямар нэгэн асуудал үүсгэхгүй  (Cuomo 2009).

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн