Categories
Тогтвортой хөгжил

“М-Си-Эс Кока-Кола” компанид ус хэмнэх хөтөлбөр, бодлого бий юу?

Бид усыг аль болох үр ашигтай зарцуулахыг эрмэлзэж ажилладаг.

Манай бүтээгдэхүүнүүдийн 85-99 хувийг ус эзэлдэг. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэх нь Кока-Кола компанийн чухал зорилтуудын нэг байсаар ирсэн. Кока-Колагийн системд хэрэгжиж байгаа экологийн бодлогын үндсэн шаардлага, компанийн үнэт зүйлсийн нэг болох байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зорилтууд ийнхүү уялдаж хэрэгждэг юм.

Кока-Кола компанийн шаардлагаар бид байгалиас ямар хэмжээний цэвэршилттэй ус хэрэглэнэ тэр хэмжээний цэвэршилттэй усыг байгальд буцааж нийлүүлэх ёстой. БИД ХЭРЭГЛЭСЭН БОХИР УСАА ШУУД байгальд хаях эрхгүй гэж үздэг. Иймээс Монголд анх удаа хувийн хэвшлийн байгууллагуудаас өөрөө өөрийнхөө хэрэглэсэн бохир усыг цэвэршүүлдэг ХУЦБ-ыг ашиглалтанд оруулсан. Дэлхийн Кока-Кола компанийн зорилго бол 1л ундаа үйлдвэрлэхэд 1,7 л ус зарцуулах бөгөөд бид энэхүү зорилгодоо хүрч ажиллаж байна.

Categories
Тогтвортой хөгжил

“М-Си-Эс Кока-Кола” компани хэрхэн байгальд ээлтэйгээр бизнес эрхэлдэг вэ?

“М-Си-Эс Кока-Кола” компани БОНЗ-ын хүрээнд буюу “Байгаль Орчин, Нийгэм, Засаглал”-ын хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • “М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд бид “Олон нийтийг хуванцар саваа ангилан ялгах дадал”-д уриалж байна.
  • Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж

“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд хоногт 2000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий “Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж нэвтрүүлсэн. Тус байгууламжаас гарсан ус нь “Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн хаягдал усны MNS 4943:2015” стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм.

  • Хийн түлшээр ажилладаг уурын зуух

“М-Си-Эс Кока-Кола” компани нь түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан Монгол Улсын хамгийн анхны “Хүнсний үйлдвэр” билээ.

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого

Монгол Улсын байгаль орчны талаарх бүхий л хууль дүрэм, журам, Кока-Кола компанийн байгаль орчны шаардлагуудыг мөрдлөг болгон өөрсдийн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллана.”

Categories
Аспартамын тухай

Аспартамыг ямар бүтээгдэхүүнд нэмдэг вэ?

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дэлхий нийтээр хийжүүлсэн ундаа, бохь, желатин, чихэр, амттан, иогурт, элсэн чихэр агуулаагүй ханиадны эм зэрэг 6 000 гаруй хүнсний бүтээгдэхүүнд аспартамыг хэрэглэж байна.

Categories
Аспартамын тухай

Аспартам хорт хавдар үүсгэх үү?

Үгүй. Аспартамын аюулгүй байдлын чиглэлээр олон тооны судалгааны ажлуудыг хийж, түүний аюулгүй байдлыг баталсаар байна. Өнөөдрийн байдлаар аспартам  бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг юм. Судалгааны ажлууд нь аспартам хорт хавдар үүсгэдэггүй болохыг харуулжээ (EFSA, 2009; U.S. FDA, 2007).

Categories
Аспартамын тухай

Хүн бүхэн аспартамыг хэрэглэж болох уу?

Хүүхэд, чихрийн шижинтэй хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд гээд бараг бүх хүн аспартамыг хэрэглэж болно. Зөвхөн фенилаланинийг шингээж чаддаггүй фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүс л аспартамыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ихэнх улс орнуудын хууль журмаар  аспартам агуулсан хүнсний бүтээгдэхүүн, ундааны шошгон дээр фенилкетонури (PKU) өвчтэй хүмүүст зориулан “фенилаланины агууламж”-тай тухай мэдээлэл тавихыг шаарддаг юм.

Categories
Эрүүл мэнд

Аспартам нь аюулгүй юу?

Тийм. Аспартам  бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг бөгөөд түүний аюулгүй байдлыг нь баталгаажуулах талаар олон тооны судалгааны ажлууд хийгдсээр байна. Түүнийг 100 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.

АНУ – ын Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)), Францын Хүнсний Аюулгүй Байдлын Агентлаг (Agence Française de Sécurité Sanitaire des Aliments (French Food Safety Agency – AFSSA)) зэрэг байгууллагуудаас аспартамын аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.

Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)) – аас аспартамын аюулгүй байдлыг 2006, 2009 онуудад дахин дахин баталгаажуулжээ. 2010 онд EFSA аспартамын аюулгүй байдлыг ахин хянаж үзэхэд түүний аюулгүй байдлын талаар ямар нэгэн сөрөг баталгааг олоогүй байна.

2011 онд EFSA шинэ судалгааны ажлуудыг дахин хянаж үзээд аспартам ба Европын холбоонд баталгаажуулсан бусад хүнсний нэмэлтүүдийн аюулгүй байдлыг дахин баталгаажуулжээ.

Categories
Аспартамын тухай

Аспартам гэж юу вэ?

Аспартам нь аспаргиний хүчил, фенилаланин гэсэн 2 амин хүчлээс тогтсон илчлэг багатай чихэрлэг амт оруулагч юм. Энэ нь элсэн чихрээс бараг 180 – 200 дахин илүү чихэрлэг амттай. Аспартам нь биед шингэхдээ уурагтай адилхан. Аспартам нь дэлхий дээрхи 6000 гаруй бүтээгдэхүүнд хэрэглэгддэг.

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаа аюулгүй юу?

Хүнсний бусад бүрдэл хэсгүүдийн нэгэн адил хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрсхүчлийн хийн аюулгүй байдлыг албан ёсны эрх бүхий байгууллагаас хянаж үзээд аюулгүй болохыг нь баталсан байдаг. Хийжүүлсэн гэдэг ойлголтын цаана нүүрсхүчлийн хийг ойлгодог ба энэ нь ундаанд хамар цоргих хүчтэй амт, мэдрэмжийг өгдөг. Нүүрсхүчлийн хий нь бидний эргэн тойронд байгаль дээр байж байдаг хий юм. Бид агаараас хүчилтөрөгчийг амьсгалан авч нүүрсхүчлийг ялгаруулж байдаг. Харин ургамал үүний эсрэг нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг.

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлэлт нь бие махбодод ямар үйлчлэлтэй вэ?

Судалгааны ажлын дүнгээс үзэхэд хийжүүлсэн ундаа эхлээд аманд орох үед хийжүүлсэн ус нь хэлэн дээрх хэд хэдэн хүлээн авагчуудыг цочроон аман дотор чимчигнэх мэдрэмжийг төрүүлнэ (Simmons 1999; Cowart 1998).

Ундааг залгих үед хийжүүлсэн ундаан дах нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг юм. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд энерги авсны дүнд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна.

Заримдаа ундааг хурдан хурдан залгилж уух үед нүүрсхүчлийн хийтэй хамтаар агаар залгигдаж  ходоодонд орно. Ийнхүү гэдсэнд орсон хий нь олон нийтийн дунд унгах, хэхрэх зэрэг таагүй байдал үүсгэн биеэс гадагшлахыг эс тооцвол ямар нэгэн асуудал үүсгэхгүй  (Cuomo 2009).

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаан дах нүүрстөрөгчийн давхар исэл нь бие махбодыг хөөлгөдөг үү?

Хийжүүлсэн ундаа ууснаар бие махбод хөөхгүй. Хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг юм. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна (Cuomo 2009).