Categories
Найрлага

Хийжүүлсэн ундаан дах илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хоногт хэрэглэх зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг вэ?

Хийжүүлсэн зарим ундаанд агуулдагддаг илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдын хоногт авах зөвлөмж хэмжээг үзүүллээ:

Ацесульфам кали (Ace-K):

Биеийн жингээр тооцоход 15 мг/кг  буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний ацесульфам калигийн хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 25 ширхэг  лаазтай (ацесульфам кали агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Аспартам:

Биеийн жингээр тооцоход 50 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний аспартамын хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 15 ширхэг лаазтай (Аспартам агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Сахарин:

Биеийн жингээр тооцоход 15 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний сахарины хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 15 ширхэг лаазтай (Сахарин агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Сукралоз:

Биеийн жингээр тооцоход 5 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний сукралозын хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 5 ширхэг  лаазтай (сукралоз агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Стивийн ханд:

Биеийн жингээр тооцоход 12 мг/кг буюу ойролцоогоор 70 кг жинтэй хүний стивийн хоногт хэрэглэгдэх зөвшөөрөгдөх хэмжээ нь манай 5 ширхэг  лаазтай (стивиа агуулсан) ундаанд агуулагдах хэмжээтэй тэнцэнэ.

Categories
Найрлага

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп элсэн чихрээс ямар ялгаатай вэ?

Фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп ба элсэн чихэр нь фруктоз ба глюкозыг бараг ижил харьцаагаар агуулдаг учраас тэдгээрийн чихэрлэг амт нь ялгарахгүй шахам адилхан байдаг. Тэдгээрийн найрлага бараг ижилхэн учраас нэгэнт хэрэглэсэн бол биемахбод фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, элсэн чихэр хоёрыг бараг л ялгалгүй хүлээж авна. Нэгэнт хоол идэх дуршлыг хангадаг учраас фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп нь элсэн чихэртэй адил үр дүнтэй байдаг юм. Элсэн чихэр ба фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сиропоор амталсан хийжүүлсэн ундаануудыг харьцуулан үзсэн 2007 оны судалгаанаас харахад цангаа тайлах, богино хугацаанд энергиэр хангах талаараа ялгаагүй байсан байна. (Melanson, 2007; Monsivais, 2007).

Categories
Найрлага

Хорт хавдар нь илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчдийн хэрэглээтэй холбоотой гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?

Хэрэглэгчид зуу гаруй жилийн туршид илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэж, таашаал авсаар ирсэн боловч зарим хүмүүс ийм төрлийн нэмэлтүүдийг хорт хавдар ба бусад өвчинтэй холбохыг оролддог юм.

  • АНУ–ын Хорт Хавдрын Үндэсний Хүрээлэнгээс илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид нь хүний биед хорт хавдрын эрсдэл үүсгэдэггүй гэж дүгнэсэн.
  • Америкийн Хоол Судлалын Нийгэмлэгээс илчлэгтэй, илчлэг багатай болон илчлэггүй чихэрлэг амт оруулагчид нь эрүүл, тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг нь байж, хэрэглэгчдэд таашаал өгнө гэсэн байна.
  • Дэлхийн олон газарт зохион байгуулагддаг “Чихэрлэг амт оруулагчдыг зохицуулах хурал”-д,

Олон улсын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын эрх бүхий байгууллага “Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт оруулагчид нь бүх насны бүлгийнхэнд аюулгүй, хэрэглэгчид чихэрлэг амтыг мэдрэн таашаал авахад сайн сонголт болно” хэмээн зарлан мэдэгдсэн байдаг.

Categories
Найрлага

Илчлэг багатай болон илчлэггүй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэхэд эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учруулах уу?

Үгүй. Илчлэг багатай ба илчлэггүй чихэрлэг амт үүсгэгчид бол дэлхий дээр хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсэг бөгөөд хэдэн зуун судалгаагаар түүний аюулгүй байдлыг баталжээ. Манай бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг чихэрлэг амт үүсгэгчдийн аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулсан юм. Кока-Кола компани бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг дээд зэргээр хангаж ажилладаг. Жор орцын бүх бүрдэл хэсгүүд нь бүтээгдэхүүнийг худалдаалдаг улс орнуудын хууль, дүрэм, стандартад бүрэн нийцсэн байдаг. 2011 онд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг тодорхой хэмжээгээр татсан 2 судалгааны ажлыг тоймлон үзсэний дүнд,

Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газраас (European Food Safety Authority (EFSA)) “энэ хоёр судалгааны ажил нь аспартам болон Европын холбооноос аюулгүй байдлыг нь баталгаажуулсан хүнсний бусад нэмэлтүүдийн аюулгүй байдлын үнэлгээнүүдийг дахин авч үзэх шалтгаан болохгүй” гэж дүгнэсэн юм. Цаашид ч Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар энэ чиглэлээр хийж буй шинжлэх ухааны ажлуудыг анхаарч, үнэлж байх болно.

Categories
Найрлага

Ундаанд ямар чихэрлэг амт оруулагчийг хэрэглэдэг вэ?

Ундаанд хэд хэдэн төрлийн илчлэгтэй чихэрлэг амт оруулагчдыг хэрэглэдэг. Хамгийн түгээмэл нь элсэн чихэр, фруктозын агууламж өндөртэй эрдэнэ шишийн сироп, фруктоз, глюкоз ба зөгийн бал болно. Эдгээр нь бүгдээрээ бие махбодыг энергээр хангах ба түүнийг нь калориор хэмжинэ.

Categories
Найрлага

Coca-Cola эсвэл Coca Cola No Sugar ундаанд хэдий хэмжнээний кофеин агуулагддаг вэ?

Coca-Cola болон Coca-Cola No Sugar  ундаан дахь кофейны хэмжээ бага байдаг бөгөөд  250 мл–д ойролцоогоор 24-32 мг кофейн агуулагддаг. Энэ нь ижил хэмжээтэй  чанасан кофенд агуулагддаг кофейны хэмжээнээс гурав дахин бага гэсэн үг юм. Харин энергийн ундаанд агуулагддаг кофейны хэмжээ чанасан кофенд агуулагдаж буй кофейны хэмжээнээс хамаагүй бага байдаг. Ихэнх оргилуун ундаанд агуулагдах кофейны агууламж нь АНУ-ын Хүнс, эмийн алба зэрэг мэргэжлийн байгууллагуудаар зөвшөөрөгдсөн байдаг. Кофейны агууламжгүй хийжүүлсэн ундааг хэрэглэхийг хүсэж буй хэрэглэчдийнхээ сонголтод нийцүүлэн кофейнгүй бүтээгдэхүүнийг бид санал  болгож  байна.